АЛТАНСАРНАЙ. К

Та амархан сайн байна уу


Миний вэбсайтаар зочилсон таньд баярлалаа!

Би Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг эдийн засагчийн мэргэжлээр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Санхүүгийн менежментээр магистр, Удирдлагын Академийг Бизнес менежментээр тус тус төгссөн бөгөөд Одоогоор ОХУ-ын Сэтгэлзүйн зөвлөгөө болон көүчийн Академид Сэтгэл Судлалын чиглэлээр магистрт, ТООН ЗУРХАЙ ТООН СЭТГЭЛЗҮЙЧИЙН чиглэлээр суралцангаа Дасгалжуулалтын Академид Мөнгө санхүү, Хөрөнгө оруулалт, Маркетинг бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүд дээр ментороор ажиллаж байна.

Англи, Орос, Герман, Хятад, Босни, Серб, Хорват хэлүүдээр ярьдаг бөгөөд тухайн хэлүүд дээр олж авсан сурсан мэдлэгүүдээсээ тантай блог, лайв, ярилцлага хэлбэрээр Фэйсбүүк, Ютуб, Инстаграм, Вэбсайт дээрээ хуваалцдаг.


Герман улсын Берлин хотод гэр бүлийн хүн 2 хүүхдийн хамтаар ажиллаж амьдардаг жирийн нэгэн монгол бүсгүй.

Хүн болгон өөрийнхөөрөө өвөрмөц, давтагдашгүй, үзэсгэлэнтэй дотоод ертөнцтэй байдаг гэдэгт би итгэдэг.

Хүмүүсийг өөрийгөө ойлгоод өөрийн хүчин чадлыг тултал ашиглаж өөрийн хүссэн амьдралыг шинээр бүтээхэд тань би танд өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ туслахад бэлэн байна.


Хүн болгонд ижилхэн өгөгдсөн зүйл нь цаг хугацаа байдаг.

Тэр хүн өөрт өгөгөдсөн цаг хугацаагаа яаж ашиглаж байгаагаас шалтгаалаад ямар амьдрах нь шалтгаалаад байдаг.


Тэгвэл би танд өөрийн сурсан сонссон мэдсэн зүйлээсээ хуваалцаж таны мэдлэгийг тэлэхэд туслая.

COMPANY'S NAME

© 2020 Systeme.io