ТА нэг ХҮНЭЭ ДАХИН ДАХИН СОНГОЖ ЧАДАХ УУ

Би эхлээд яагаад олон жилийн өмнө энэ залууг нөхрөө болгож сонгох шалтгаанаа хуваалцья.

Бид нар залуу байхдаа хүнтэй суухдаа хайр дурлалдаа автаад энэ л хүнтэй өдөр болгон хамт байвал сайхан гэсэн бодлоор маш олон хүн сонголт хийдэг.

Би яаж сонгосон бэ гэхээр хайр дурлал+ мэдээж энэ хүнтэй байвал яг л чулуун хананы ард байгаа юм шиг тайван, хамгаалагдсан мэдрэмжтэй,намайг хайрласан, аз жаргалтай байх юм байна, түүнтэй би хамтдаа хөгшин болсон ч байж чадах юм байнаа гэдгийг мэдэрсэн учраас яг тэр үедээ энэ хүнтэй суух нь зөв юм байна гэж сонгож байлаа.

Сэтгэл зүй судлаад, суралцаад ирсэн чинь эмэгтэй хүн эр хүнээс хамгаалалт, аюулгүй байдал, ямар нэг юм болоход энэ хүн намайг хамгаалж чадах уу гэсэн асуултуудад цаанаасаа хариулт өгч чадсан хүнийг угаасаа сонгодог юм байна. Тиймээс л бакь булчинтай,амжилттай, мөнгөтэй эрчүүдэд эмэгтэйчүүд дуртай байдаг байх нээ.

За сонголтоо хийчлээ. Гэтэл амьдралыг өдөр хоногууд өнгөрөөд ажил, гэр, хүүхэд гээд нэг хэвийн амьдралууд жил даран урсаад ирэхээр нөгөө эхэндээ байсан сайхан харилцаа маань удаад, хуучраад нэгэн хэвийн уйтгартай болно, асуудлууд гарч ирэх үед бусад хүмүүс хөөрхөн, хажуудахаас чинь илүү амжилттай, амттай, дур булаам харагдана. Гэртээ өдөр болгон гэрийн хувцастайгаа, будаггүй байгаагаараа сууж байдаг эхнэрээс, өдөр болгон ажлаасаа ядраад байна гээд үглээд орж ирээд утсаа ухаад даиван дээр хэвтдэг нөхрөөс илүү дур булаам харагдаж эхэлнэ.

Анги хэл дээр "neighbors grass is greener" хөршийн зүлэг илүү ногоон буюу хүний юм амттай гэдэг үг яг биелнэ. Авч чадахгүй болгон амттай ч юм шиг санагдаад өөрийн нэгэн хэвийн амьдрал гунигтай эсвэл нэгэн хэвийн сэтгэл хөдөлгөх зүйл байхгүй болж эхэлнэ. Хүүхдүүдтэй болоод өсөхийн хэрээр нөгөө нэгэн хэвийн амьдрал дээр нэрмээд хэрүүлийн гал дээр тос нэмнэ.

Сүүлдээ бүр яагаад энэ хүнтэй очиж очиж суусан юм болоо гээд харууслын бодлууд томох өдрүүд цөөнгүй. Энэнээс салчвал л бүх амьдрал эргээд нөгөө ганц бие байсан үедээ эргээд очих юм шиг боддог хүмүүс байнаа байна. Энэ үеэс янз бүрийн адал явдлууд эхлэх айл гэр бүлсүүд ч байна.

Хүний юм гоё харагдах тусам өөрийн юм нь улам муухай санагдаад хэрүүл хийгээд байнга нөгөө хүнийхээ өөг нь олж харах. Нөгөө анх дурласан хайрласан сэтгэл нь ор сураг байхгүй. Яаж энэ хүнд дурласнаа гайхдаг, эхнэр нөхрөө бусад хүмүүст муулдаг, энэ хүнтэй хүүхдүүдээсээ л болоод хамт байгаа гэх халаглал хүмүүсийн амнаас зөндөө сонсож байсан биз дээ.

Би амьдралын их мастер болохоор энд заах гэсэнгүй э. Ментороор ажиллахад ийм зүйлсүүд хүмүүст яг тохиолддог болохор л өөрийн харсан талаасаа л бичлээ. Амьдрал маш олон өнгөтэй өнцөгтэй тул авах гээхийн ухаанаар хандана бизээ.

Яг энэ үе угаасаа маш олон гэр бүлүүдэд тохиолддог л асуудал юм билээ. Энэ нь дунд насны хямралтайгаа давхардчвал бүүр нэлээн юм болно кк.

Амьдралд юу ч тохиолдсон (нөгөө эхэндээ байсан гоё өдрүүд үргэлж үргэлжлэхгүй шүү дэ) хажуудах нэгнээ өвдсөн, ууртай, стрессдсэн, өөртөө туслах чадваргүй өрөвдөлтэй болсон ч гэсэн ТА түүнийгээ ДАХИН ДАХИН СОНГОЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ гээд өөрөөсөө асуугаад үзээрэй.

Гадаадад гэрлэхэд та энэ хүнийг аз жаргалтай болон зовлонтой үедээ ч хамт байхаар сонгож байгаа юу гээд кинон дээр асуугаад байдаг даа.

Амьдрал тэр чигээрээ л сонголтонд оршдог. ОЛОН ОЛОН СОНГОЛТУУДЫГ ӨДӨР ТУТАМДАА ухамсартай болон ухамсаргүй хийдэг. Тэгвэл дахин дахин сонгох хүнээ амьдралынхаа ханиар сонгоорой.

амьдрал дурлалын ягаан шил зүүсэн юм шиг дандаа өнгөлөг аз жаргалтай байхгүй, өдөр тутмын амьдрал дотроосоо аз жаргал гэдгийг олж, мэдэрч сурах нь миний хувьд том хичээл байлаа.

Та сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай!

SHARE